Бөөн баяр
Өнөөдөр 9 сарын 12. Зовсны эцэст жарганааа гэж оюутны байрандаа ороод бөөн баяр. Хэдэн сарын өмнөөс л толгой өвдтөж байсан байрны асуудал ингэж нэг шийдэгдэх гэж. орох гэж их зовсон л доо. хэдэн өдрийн турш наранд шарагдаж, шороо тосонд булуулж, очер дайрсан оюутнуудтай хэрэлдэхтэй нь хэрэлдэж байж л орлоо шдээ. Зарим нэг оюутнууд нь бүр байрны гадаа хоносон. Жил болгон л оюутны дотуур байрны гадаа нэг иймэрхүү алаан болдог. Зовж зовж зогсчихоод орж чадаагүй оюутнууд зөндөө , , ,
Үнэндээ хөдөө орон нутгийн оюутнуудын хувьд оюутны дотуур байр бол УБ дахь диваажин . . . сургуультайгаа ойр автобус унааны мөнгө хэрэггүй, дулаахан, бас хөгжилтэй . . .